Friday, August 21, 2026

Хокүсэйхо А.Даваанинж эзэн хааны цомын төлөө барилдах уу?

Date:

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башё өнөөдөр өндөрлөнө. Өнгөрсөн 14 өдрийн барилдааны дараах байдлаар дээд зиндааг 11 даваа, гурван унаатай маэгаширагийн зүүн жигүүрийн 15 дахь бөх Атамифүжи тэргүүлж байна. Түүний араас 10 даваа, дөрвөн унаатай дөрвөн бөх байгаагийн нэг нь маэгаширагийн баруун жигүүрийн 11 дэх бөх Хокүсэйхо А.Даваанинж юм. Сүүлийн өдөр тэмцээнийг тэргүүлж яваа Атамифүжи учраа бөх Асаноямод өвдөг шороодох юм бол түрүү бөхийн төлөө өрсөлдөөн таван бөхийн дунд өрнөнө. Хокүсэйхо нарын дөрвөн бөх өнөөдөр өвдөг шороодохгүй бол 11 даваа, дөрвөн унаатай бөхчүүд нэмэлт барилдаан хийх нөхцөл үүсэх юм.

Хокүсэйхо А.Даваанинж өнөөдөр нутаг нэгт ах озэки Хоошорюү С.Бямбасүрэнтэй оноолт таарсан. Хоошорюү давбал найм дахь даваагаа авч, качикоше буюу 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлнэ. Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр тэмцээнийг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй маэгашира Такаяасүтэй оноолт тааран барилдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...