Sunday, November 24, 2024

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүссэн хур хогийг цэвэрлэжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци-тай хийсэн уулзалтын үеэр  хөндөж, санаачилга гаргаснаар уг ажил үр дүнд хүрчээ.

БОАЖЯ-ны ХБОБЗГ-ын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Ханбогд сумын Хайрхан (Цагаанхад) багийн нутагт ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх, зөвшөөрөлгүй газар эзэмшин үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг албадан нүүлгэх ажлыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэлээ. Энэхүү төлөвлөгөөт ажлыг  орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, “Эрдэнэс Тавантолгой” ХК, туслан гүйцэтгэгч компаниуд, ”Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран гүйцэтгэсэн байна.

Хог цэвэрлэгээнд нийт 100 гаруй хүн оролцож, 8 их даацын өөрөө буулгагч болон дугуйт ачигч, экскаватор, ачааны автомашин ажилласнаар 193 га талбайн 8400 тонн хог хаягдлыг Цогтцэций сумын хог хаягдлын цэгт төвлөрүүлжээ. Мөн нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан стандартын шаардлага хангахгүй 6 нийтийн бие засах газрыг түрж устган, дахин ашиглахаар 1400 ширхэг дугуйг цуглуулсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дээрх хугацаанд байгаль орчин, тээвэр, орон нутаг хариуцсан мэргэжилтнүүд, дотоодын цэргийн албан хаагчид, техник хэрэгслийн операторууд, туслан гүйцэтгэгч “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн ажилтан зэрэг давхардсан тоогоор 143 ажилтан, 68 техник хэрэгсэл ажиллуулж, хогны уут, ажлын бээлий, хамгаалалтын ковер хувцсаар зохих хэмжээгээр хангажээ.

Цогтцэций сумын засаг даргын 2023 оны А/304 дүгээр захирамжаар байгуулагдсан газар чөлөөлөх, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг зөвшөөрөлгүй газар ашиглаж буй гэр болон зөөврийн сууц ашиглагч 120 иргэнд сумын засаг даргын албан мэдэгдлийг хүргүүлсэн байна. Мэдэгдлийн дагуу компаниас зөвшөөрөлгүй буусан аж ахуй нэгж, байгууллагуудын зургийг дроноор авч, оpтофото зураг гарган,10 км урт замын хажуугийн зөвшөөрөлгүй орц, гарц хаах ажлын хийж гүйцэтгэн, 9 дүгээр сарын 7-8 ны өдрүүдэд нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгаж, журмын хашаанд байршуулан, 4 гэрийг эзэнд нь хүлээлгэн өгчээ. Цаашид компанийн нүүрс тээврийн хариуцлагын гэрээнд нэмэлтээр байгаль орчныг хамгаалахтай холбоотой заалтуудыг оруулахаар боловсруулж, Салбарын захиралд танилцуулан, “Тээвэр зохицуулалтын хэлтэс”-н удирдлагууд болон холбогдох мэргэжилтэнд хүргүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...