Saturday, April 5, 2025

Тяньжин боомтынхон чингэлэг ачихдаа хахууль авдаг асуудлыг Хятадын тал шалгана гэлээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жу Пен тэргүүтэй төлөөлөгчид болон Тяньжины далайн боомтын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Тяньжин боомтод чингэлгүүд 50-60 хоног саатдаг, 500-1000 долларын нэмэлт төлбөр, шан харамж төлсөн тохиолдолд хурдан ачигддаг асуудал үүсээд байгаа. Авлига өгвөл ачаагаа нэг хоногт авдаг, журмаараа явбал жар хоног саатдаг асуудлаас болоод импортын барааны үнэ өртөг өсөх, хангамжид нөлөөлж, Монгол Улс хохирч байгааг Тяньжин хот болон боомтын удирдлагууд анхаарч ажиллахыг хүсчээ.

Тяньжин боомтын үйлчилгээний хураамж 100 доллар байхад манай компаниуд 300 доллар төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замаар чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 доллар төлж байгаа асуудлыг судалж бууруулах арга хэмжээ авах талаар ярилцсан байна. Хятадын тал Тяньжин боомтын зүгээс Монгол Улс руу чиглэсэн чингэлэг олон хоногоор саатаж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж, дарааллын эхэнд тогтмол оруулдаг байх зохион байгуулалт хийж ажиллахаар болжээ.

Хахууль төлсөн нь хурдан ачигддаг асуудалд Тяньжин хотын зүгээс хуулийн байгууллагатайгаа хамтран албаны шалгалт хийж үр дүнг ойрын хугацаанд танилцуулна гэжээ. Тяньжинаас Улаанбаатар хүртэл тээврийн үнэ, тарифыг бууруулах асуудал дээр Тяньжин боомт, УБТЗ ХНН хамтарч ажиллахаар тохирчээ. Монгол Улсад олгосон Тяньжин боомтын Дунзьяны 10 га газарт ачаа тээврийн логистик терминал байгуулах ажлыг эрчимжүүлэн хөрөнгө оруулалт хийх асуудлыг нэн даруй шийдвэрлэх, бодитой үр дүн гаргаж ажиллахыг Тяньжин боомтын захиргаа болон МТЗ ТӨХК-д хоёр талаас үүрэг болгосон байна. Замын-Үүд өртөөнд хуурай боомт байгуулах талаар судалгаа хийж, Тяньжин боомттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах талаар шийдэл гаргахаар тохирчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...