Wednesday, July 1, 2026

“Neuralink” компани анхны хүн дээрх туршилтаа эхлүүлнэ 

Date:

Илон Маскийн “Neuralink” компани PRIME Study нэртэй судалгаанд сайн дураараа оролцох хүмүүсийг хайж байна гэдгээ мягмар гарагт өөрийн вэб сайтаараа дамжуулан мэдэгджээ.

Тус компани тавдугаар сард АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын газраас хүн дээр туршилт хийх зөвшөөрлөө авсан юм. Оролцогчид тархины мэс засалд орж “Neuralink”-ийн боловсруулж буй тархины имплантыг туршиж үзэх болно. Тус имплант нь хүнд төрлийн саажилттай хүмүүст зориулагдсан бөгөөд тархин дахь дохиог ашиглан гадны технологийг удирдах боломжийг олгох юм.

“Neuralink” компанийг Илон Маск мэдрэлийн интерфейс хөгжүүлэх салбарыг шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэн, хүний тархинд бараг хязгааргүй тооны электродыг бүрэн автомат горимд суулгах робот бүтээх зорилгоор 2016 оны долоодугаар сард үүсгэн байгуулжээ. Алс хэтэд ийм төрлийн интерфейсийн тусламжтай хүн хиймэл оюун ухааныг сөрөх чадвартай киборг болж, бодлын хүчээр компьютерыг удирдаж сурах боломжтой болно гэж Илон Маск үзэж байна.

2021 оны хоёрдугаар сард “Neuralink” компани сармагчин дээр чип суулгаж, туршилт явуулсан. Судлаачид мэдрэлийн эсийн үйл ажиллагаа, тодорхой үйлдэл хоорондын холбоог судалж, тайлсан нь эсрэг холбоо үүсгэх боломж олгосон байна. Ингэснээр сармагчныг хулгана ашиглалгүйгээр дэлгэц дээрх курсорыг хөдөлгөж сургажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...