Friday, February 20, 2026

Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна

Date:

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 103 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 71 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 10 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. “Шүүр” ажиллагааны хүрээнд 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргасан эрсдэл өндөртэй 354 мэдүүлэг гаргагчийн мэдээллийг нарийвчлан шалгаж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Өд” сангийн тэргүүн Д.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн...

Оюун сэтгэлгээний шинэ тив нээгч “Өвгөн дэнлүү”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн...

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...