Saturday, April 19, 2025

Цахилгаан машины хэрэглээг бүх талаар дэмжинэ

Date:

Ерөнхий сайдын захирамжаар “Ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх төвүүдийг байгуулах шийдлийг батлуулах, хэрэгжүүлэх” ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ахлан ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдөр холбогдох яам, агентлаг ажлын хэсгээрээ хуралдаж, цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөө, санал, шийдлээ хуваалцжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад 709 цахилгаан тээврийн хэрэгсэл байна. 2026 он гэхэд 20.000 цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан машин цэнэглэх 1000 станц байгуулах, цахилгаан автомашины импортыг дэмжиж, цэнэглэгч, сэлбэгийг Гаалийн албан татвар болон НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг олгодог байх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах, цэнэглэгчээ эх орондоо үйлдвэрлэх, угсрах, шинэ технологи нутагшуулах санаачилгыг ямагт дэмжиж, хамтран ажиллах юм байна. Түүнчлэн цахилгаан автомашин худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, засвар үйлчилгээг нь сайжруулан, инженер техникийн ажилчдаа дадлагажуулж бэлдэх, хамгийн чухал асуудал болох аюулгүй байдалд нь стандарт тогтоох, шинэчлэх шаардлагатай байгаа юм байна.

Импортлоод, үйлдвэрлээд зогсохгүй батарейг дахин боловсруулан сэргээх, устгах бүхий л тогтолцоог бүрдүүлэн байгаль орчиндоо ээлтэй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээндээ ашигладаг суудлын машины 60 хувь, хот суурин газрын нийтийн тээвэр, шуудан хүргэлт, хүнс, бараа түгээх зэрэг үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн 70 хувь, иргэдийн 5 хувь нь цахилгаан машинтай болж 2026 он гэхэд 20.000 цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн холбогдох тооцоо, судалгааг гаргажээ.

Эдгээр шийдлүүдээ бүрэн ажил хэрэг болгосноор тээврийн хэрэгслээс ялгарах хортой, хүлэмжийн хийг бууруулах онцгой ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...