Saturday, November 21, 2026

З.Цэвээндорж: Шугамгүйн улмаас шинэ, 50 автобус “хадгалсан” гэдэг нь ташаа мэдээлэл

Date:

Сонгинохайрхан дүүргийн “Ган хийц” үйлдвэрийн хашаанд шугамгүйн улмаас шинэ, 50 автобусыг үйлчилгээнд гаргахгүй, хадгалж байна гэх мэдээллийг нэр бүхий сайт олон нийтэд түгээсэн. Тус мэдээллийн дагуу Нийтийн тээврийн газар болон “Зорчигч тээврийн нэгтгэл-3” ОНӨААТҮГ-ын холбогдох албан тушаалтнууд тайлбар өглөө.

Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Аливаа авто бааз өөрийн хүчин чадлынхаа 90 орчим хувиар ажиллах нөхцөлтэй. Үүнийхээ дагуу 10-15 автобусыг байнгын бэлэн байдалд байлгадаг. Түүнээс шугамгүйн улмаас автобусыг хадгаллаа гэдэг нь ташаа мэдээлэл” гэв.

“Зорчигч тээврийн нэгтгэл-3” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Отгонбаатар “Яг энэ хэсэг бол манай хоёрдугаар баазын хашаа. Бид энд автобусуудаа өглөө, оройдоо паркладаг. Одоогоор 16 автобус энэ хашаанд байна. Бусад нь шугамдаа, үйлчилгээнд гарсан. Энэ 16 автобусны тухайд, 5 нь техникийн ээлжит засвар үйлчилгээ хийж байгаа бол үлдсэн 11 автобус нөхөн гаралтад буюу бэлэн байдалд зогсож байна. Шинэ автобусыг үйлчилгээнд гаргахын тулд наанадаж 14 хоног паркладаг. Учир нь, дугаар авах, Смарт картын тоног төхөөрөмж суурилуулах, тээврийн гэрчилгээг нь авах гэх мэтэд дээрх хугацааг зарцуулдаг. Магадгүй, автобусныхаа бэлэн байдлыг хангаж байсан тэр үеийн зураг, бичлэгээр нийгмийн сүлжээнд олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаад харамсаж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...