Wednesday, October 7, 2026

“Япон улсын соёл аялал жуулчлалын өдөрлөг” Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна

Date:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсаас Монгол улсад Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК –тай хамтран “Япон улсын соёл аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээг 2023 оны 9-р сарын 9,10-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Наадмын үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжтой. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдахын дээр

– Кимоно өмсөж зураг авхуулах

– Мацури хөгжөөнт тоглоом наадгай

– Аялал жуулчлалын мэдээлэл

– Соробан сампин

– Үнэгүй сугалаа

– Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.

Мөн энэ үеэр Япон улсын үндэсний хөгжмийн хамтлаг болон уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн, “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...