Sunday, November 24, 2024

Ноён хутагт Данзанравжаагийн бүтээлүүд Сүм хөх бүрдэд эгшиглэлээ

Date:

Дорнын их соён гэгээрүүлэгч, говийн ноён хутагт Данзанравжаагийн бүтээл туурвилаас сэдэвчилсэн “Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадмыг говийн дөрвөн аймгийн хүүхэд залуусыг хамруулан 2023 оны есдүгээр сарын 07-08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Сүм хөх бүрдэд зохион байгуулжээ. Наадамд Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн ЕБС-ийн 80 гаруй хүүхэд оролцсон байна. “Говийн хүүхдүүд” урлагийн наадмын зорилго нь Данзанравжаагийн бүтээл туурвилыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, хүүхэд багачуудад эх оронч үзэл, үндэсний өв соёлыг хайрлан хамгаалах ач холбогдлыг ойлгуулж, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ. “Говийн хүүхдүүд” урлагийн наадмыг Соёлын яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Данзанравжаа соёл гэгээрлийн төв хамтран зохион байгуулсан байна. Наадмын шүүгчээр Төрийн шагналт, УГЗ, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, МУАЖ уртын дууч А.Нэргүй, МУГЖ уртын дууч Г.Хонгорзул, түүхийн ухааны доктор, дэд профессор Ц.Минжин, бүжигчин Б.Эрдэнэтуяа нар ажиллажээ.

Урлагийн наадамд оролцогчид гоцлол дуу, хамтлаг дуу, гочлол чөлөөт бүтээл, чөлөөт хамтлаг төрлөөр уран яруу, утга төгөлдөр дуу, хөгжим, бүжгээр үзэгч олныг цэнгүүлжээ. Гоцлол дууны төрөлд ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлүүд болох “Наранзул хул” дуугаар Дорноговь аймгийн сурагч Г.Цэлмэг тэргүүн байр, Дундговь аймгийн сурагч М.Цэрэнханд “Урьхан хонгор салхи” дуугаар дэд байр, Говьсүмбэр аймгийн сурагч Н.Лхагва-Эрдэнэ “Хурмаст тэнгэр” дуугаар гутгаар байр тус тус эзэлжээ. Хамтлаг дууны төрөлд Говьсүмбэр аймгийн Боржигон шуранхай хамтлаг “Үлэмжийн чанар” дуугаар тэргүүн байр, Өмнөговь аймгийн “Говийн эгшиглэн” хамтлаг “Гөрөөс ээж” дуугаар дэд байр, Дорноговь аймгийн “Эвийн эгшиг” хамтлаг “Шар талын цэцэг” дуугаар гутгаар байрт тус тус шалгарч, өв соёл түгээгч эрдэмтэн олон багш нар, нутгийн олноо баярлуулав. Харин гоцлол чөлөөт бүтээлийн төрөлд Өмнөговь аймгийн сурагч Д.Мөнгөнбаатар ерөөл магтаалаар тэргүүн байр, Дорноговь аймгийн сурагч А.Анударь Үлэмжийн чанар бүжгээр дэд байр, Дундговь аймгийн сурагч М.Чойжидогмид “Алтан ар үр” дуугаар тус тус шалгарсан юм. Чөлөөт хамтлагаар Дундговь аймгийн “Угалз” хамтлаг “Ноён хутагтын сургааль”, Дорноговь аймгийн “Говийн уянга” хамтлаг “Тэнгэрийн хутаг” бүжиг, Өмнөговь аймгийн “Угсаатан” хамтлаг ноён хутагтын “Аврал гурван чухаг” сургаал бүтээлээр шагналт байр эзэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...