Thursday, November 28, 2024

Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийж буй тэмцлийг дэмжиж байна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Тус аймгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, Засгийн газар авлигатай тэмцэн “5 Ш” ажиллагаа явуулж, нүүрсний худалдааг ил тод болгож буйг онцлон ярилаа. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4,6 хувьд хүрээд байсан бол 2021 онд 1,6 хувь, 2022 онд 4,8 хувь 2023 оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1,7 их наяд төгрөгөөр даван биелсэн. Энэ нь Засгийн газар нүүрсний худалдааг ил тод болгон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэн, боомтуудыг шинэчилж, үйл ажилагааг нь эрчимжүүлсэн нь гол нөлөө үзүүлсэн гэдгийг тэмдэглэв. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Шинэ сэргэлтийн таван цагариг” төсөл хэрэгжүүлнэ. Засгийн газар аймгуудыг эдийн засгийн интеграцид оруулж бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр зорьж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Говьсүмбэр аймгийн иргэд санал хүсэлтээ хэлэв. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж буйгаа иргэд илэрхийллээ. Мөн малын түүхий эдийг үнэд хүргэх, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, ахмадын өргөө байгуулах, банкны хүүг бууруулах, сургууль, цэцэрлэгийн барилгын асуудал , ясль байгуулж өгөх, багш нарын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх зэрэг саналыг иргэд хэлэв.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй. Говьсүмбэр аймгийн иргэд дараах бүтээн байгуулалтыг ирэх онд хийхийг эрэмбэллээ.

  1. Усан бассейн бүхий спорт цогцолборын байр
  2. 320 хүүхдийн суудалтай 5-р сургуулийн өргөтгөл
  3. Говьсүмбэр Баянталын хатуу хучилттай 3,4 км автозамын ажил
  4. Дулааны цахилгаан станцын хангамж,дэд бүтэц
  5. 320 хүүхдийн суудалтай 1-р сургуулийн барилгын өргөтгөл
  6. Хэрлэн голын Хөмөлтэйн 217.6 урттай төмөр бетон гүүр
  7. Төв магистраль шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил
  8. 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөл
  9. Сумын цэвэр усны шугам өргөтгөл шинэчлэлийн ажил
  10. Чойр-Мандалговь-Арвайхаар чиглэлийн хэвтээ чиглэлийн авто замын эхлэл,Чойр-Их залаат овооны ар хүртэлх 41.4 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт зэрэг ажлыг нэг тэргүүнд хийх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа. Малчдын асуудлыг шийдэх Хөдөө аж ахуйг дэмжих хороо байгуулагдаж буйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Боловсролын салбарт шинэчлэл хийж , хамгийн сайн багш сургууль цэцэрлэгт ажиллаж өндөр цалин авдаг тогтолцоонд шилжиж байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Мөн олон жил ашиглалтад орохгүй байгаа сургууль цэцэрлэгийн асуудалд анхаарахаа хэлээд тендерийн үүргээ гүйцэтгээгүй аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцон 47 компанийг хар жагсаалтад оруулсан гэв. 2022 оны нэгдүгээр сард тэтгэврийг 15 хувиар нэмсэн. 2023 оны төсвийн тодотголоор тэтгэврийг итгэлцүүрээр дахин нэмсэн. 3 хувийн ипотекийн зээл орон нутагт олгогдож байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар улсын хэмжээнд ясль байгуулах боломжгүй. Харин асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр шийдэж болно. 2024 оны төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 4.5 тэрбум төгрөг зарцуулах саналыг тус яамнаас Сангийн яаманд өгснийг хэллээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд иргэдийн асуултад хариулж, 2024 оны төсөвт Говьсүмбэр аймгийн иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн асуудлаар бүтээн байгуулалтын зардлыг тусгахыг хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...