Wednesday, July 1, 2026

Халзан Бүрэгтэйн халз “тулаан”

Date:

Ховдын хязгаарт Ерөнхий сайд ажиллахтай зэрэгцэн экс Ерөнхийлөгч Элбэгдорж “томилолт” аван баруун хязгаарт очжээ. Тэрбээр Ховд аймгийн Мянгад сумыг зорин очиж иргэдтэй уулзалт хийжээ. Түүнтэй хамт Халзан бүргэтэйн ордыг хариуцаж буй “Монголын зэс” корпорацын захирал Ц.Пүрэвтүвшин очсон гэнэ. “Эрдэнэтийн 49 хувийнхан” эзэн суусан ордоо эргэсэн хэрэг л дээ.

Ерөнхий сайд Ховдын иргэдтэй уулзах үеэр Халзан бүргэтэйн ордын талаар асуудал ч хөндөгдөж, үүнд нь Засгийн газрын тэргүүн тов тодорхой байр сууриа илэрхийлж “Халзан бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй” гэж мэдэгдсэн. Томилолтоос ирмэгцээ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Халзан бүрэгтэйн орд ийнхүү орон нутгийнхны “мэдэлд” очих нь. Иргэд зөвшөөрөхгүй бол уг ордыг ашиглахгүй гэсэн үг. Халзан Бүрэгтэйн ордыг ашиглахыг эсэргүүцэж орон нутгийн иргэд, малчид удаан хугацаанд тэмцэл өрнүүлж байгаа. Өнгөрсөн өвөл л гэхэд “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын хамтран зохион байгуулагчаар дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” гэх компани оролцоход иргэд эсэргүүцэж, “Эх орон нутаг усаа тонон дээрэмдэгсэдтэй гар барихгүй”, “Халзан Бүрэгтэй уулаа барьцаанд тавьж баярлахгүй” хэмээн эсэргүүцэж байв. Эсэргүүцлийг зөөллөх гэж Ц.Пүрэвтүвшингийн багийнхан Ховд аймгийн Мянгад сумын малчдад гурил, будаа тараасан тухай хэвлэлд мэдээлж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...