Sunday, July 27, 2025

Олимпын эрхийн оноо авах тэмцээнүүд ирэх сарын 17-нд хаагдана

Date:

Улсын шигшээ багийн тамирчид болон “Ферей Монголиа” мэргэжлийн багийн тамирчид ээлжит UCI-ийн хуваарьт “Tour of Iran” 2.1 ангиллын тэмцээнд наймдугаар сарын 27-31-нд амжилттай оролцон Олимпын эрхийн 55 оноо авчирч одоогоор дэлхийд чансаагаараа 34-р байранд, Азид 3-р байранд Олимпын эрхийн 1 байраа /нийт 1189 оноо/ хадгалсаар явна.

“Парис2024” олимпын шалгуур нэлээд чангарсан. Тухайлбал эхний 50 орон эрх авдаг байсан бол эхний 45 улс, 190 дугуйчин өрсөлддөг байсан бол зөвхөн 95 дугуйчин Олимпын аваргын төлөө өрсөлдөх гэж буй тул маш чанга шалгууртай, дэлхийн шилдгийн шилдэгүүд сонгогдох нь.

Парисын олимпын эрхийн оноо авах тэмцээнүүд 2023 оны 10-р сарын 17-нд хаагдах тул Монголын дугуйчид үлдсэн нэг сарын хугацаанд болох уралдаануудад маш хариуцлагатай оролцох шаардлагатай болж байна.

Улсын шигшээ багийн болон “Ферей Монголиа” мэргэжлийн багийн тамирчдын 10-р сарын 17 хүртэл оролцох тэмцээнүүдийн жагсаалт:

1. 9/08-13 “Tour of Poyang lake” 2.2 series. China

2. 9/08-10 “Tour de Hokkaido” 2.2 series. Japan

3. 9/23-25 “Tour of Bingzhou” 2.2 series. China

4. 9/23-30 “Tour of Langkawi” Pro series Malaysia

5. 10/03-05 “Asian games” Hangzhou

6. 10/06-09 “Tour of Kyushi” 2.1 series. Japan

7. 10/05-09 “Tour of Hainan” Pro series. China

8. 10/14-16 “Trans Himalaya” 2.2 series. China

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад...

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих”...

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын...

Иргэдийг залилсаар яваа Д.Ангар, Д.Чинзориг нарт хууль үйлчилдэг үү

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга,...