Wednesday, May 13, 2026

С.Бямбацогт сайд нэр төрөө сэргээлгэхээр АТГ-т хандахаа мэдэгджээ

Date:

“Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе. Зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой…”

“Драгон” авто вокзалын түрээслэгчид нэгдэн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулах хүсэлт өгчээ. Түрээслэгчдийн зүгээс “Драгон” төв дээр байсан авто тээврийн вокзалыг “Номин холдинг” компанийн агуулах руу нүүлгэж, тэдэнд сар бүр 77 сая төгрөг буюу жилдээ тэрбум төгрөгийн түрээс төлж байгааг эсэргүүцэж, үүнд Зам, тээврийн хөгжлийн сайдыг буруутгэжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж, “Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе. Зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой” гэж албан ёсны цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.

Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг “Сонгинохайрхан” зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.

Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна. Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон...