Thursday, August 13, 2026

Улаанбаатар хотын бонд гаргах зөвшөөрлөө авлаа

Date:

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөөд буй. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны есдүгээр сарын 1-ний 427 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын бонд гаргах зөвшөөрлийг олголоо.

Зөвшөөрлийн тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд гардуулан өгсөн юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг НИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн төсөвт заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулах бөгөөд улирал тутам холбогдох тайланг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн бонд нь Монгол Улсын анхны орон нутгийн бонд гэдгээрээ онцлогтой. Хөгжлийн тодорхой хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүднээс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд бонд гаргаж, зах зээлд санал болгоход бэлэн боллоо. Хамгийн чухал шийдвэрийг гаргасан Санхүүгийн зохицуулах хороонд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Бид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр болоод санхүүжилтээ холбогдох журам, хуулийн дагуу тухай бүр нь тайлагнах болно” хэмээлээ.

Ийнхүү Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилго бүхий тав хүртэлх жилийн хугацаатай бондыг олон нийтэд арилжаалах ажил эхэлж байна. Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...