Friday, January 30, 2026

Дэлхийд тэргүүлэгч “Qatar Airways” Монголоос үйлчлэгч авна

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ оны гуравдугаар сард Катар улсад айлчилж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулан гарын үсэг зурсан билээ. Энэ үеэр Катар Улсын Тээврийн сайд, “Qatar airways” компаний удирдлагатай уулзаж хоёр талын хооронд шууд нислэг нээх, Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тус компанид ажиллуулах талаар яриа хэлэлцээр хийсэн байна.

Айлчлалын үр дүнг бодит ажил хэрэг болгох тал дээр Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа элчин сайд П.Сэргэлэн идэвхитэй ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг Катарын талаас хэрэгжүүлэхээр болжээ. “МИАТ” ТӨХК-ний БОИНГ-787-9 онгоцны нисгэгч, инженер техникийн ажилтнууд болон агаарын хөлгийн үйлчлэгч нарыг “Qatar airways” компани дээр сургаж, дадлагажуулна.

Монгол-Катарын хооронд шууд нислэг нээх судалгааны ажлыг Катарын тал эхлүүлсэн. Богино хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байна.”Qatar Airways” компани Монгол Улсаас агаарын хөлгийн үйлчлэгч 50-г шалгаруулж авна. Тус компанид онгоцны үйлчлэгчээр ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт өнөөдрөөс зарлагдсан бөгөөд 9 САРЫН 13-Г ХҮРТЭЛ ХУГАЦААНД БҮРТГЭНЭ. Сонирхож буй залуучууд ДАРААХ ЛИНКЭЭР ОРЖ ОНЛАЙН БҮРТГЭЛ хийлгээрэй https://careers.qatarairways.com/…/Cabin-Crew….

Бүртгэлийн хугацаа дууссаны дараа тус компаний мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирж сонгон шалгаруулалтыг явуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн...

Манай улсаас 2025 онд Швед рүү экспортолсон еэвэнгийн хэмжээ хамгийн өндөр байна

Гаалийн ерөнхий газраас хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээг...

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын...

“Эрдэнэс Монгол” нэгдэл төрийн өмчит компаниудын цэгцрэх хөдөлгөөнийг манлайлж байна

Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн...