Friday, October 31, 2025

“Хятадыг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүдийн нээлт боллоо

Date:

“Хятадыг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүдийн нээлт наймдугаар сарын 30-нд Соёлын төв өргөөнд боллоо. Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Хүй, Өвөрмонголын Радио телевизийн хорооны дэд захирал Ли Же, Монгол Улсын Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал Ли Чжи нар оролцлоо.

Нээлтэд зориулан “Зэвсгийн эрдэм, Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг зохион байгуулсан бөгөөд тус тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэсэн буюу өнөөдөр дахин Соёлын төв өргөөнд тоглох аж. Энэхүү тусгай үзүүлбэрээс БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгож буй юм.

Соёлын өдрүүдийн нээлтийн хүрээнд “Зэвсгийн эрдэм” Шаолинь үшүгийн тусгай тоглолт болов. Уг тоглолт өнөөдөр буюу наймдугаар сарын 31-нд 19.00 цагаас мөн тоглогдоно. Уг тоглолтыг БНХАУ-ын Хэнань мужийн тусгай үшүгийн баг үзүүлж байгаа аж. Тус баг дэлхийн 80 гаруй оронд үшүгийн тоглолтоо толилуулж байжээ.

Соёлын өдрүүдийн хүрээнд Хятадын кино өдрүүд, уран сайхны кино бэлэглэх ёслол, Өвөрмонголын уламжлалт эмнэлгийн эмч нар ирж үзлэг, эмчилгээ хийхээс гадна “Хятадын сайхан дуу Монголын сайхан дуу-2023” дуулаачдын уралдаан зэрэг олон нийтэд хандсан урлаг, соёлын үйл ажиллагааг Улаанбаатар хотод есдүгээр сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал Ли Чжи “Манай хоёр улсын соёлын харилцаа эрт дээр үеэс улбаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны соёл, урлагийн харилцаа ахицтай урагшилж байна. Энэхүү үйл ажиллагааг бид өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Харин энэ удаад цар тахлын дараа анх удаа болж байгаа гэдэг утгаараа онцлогтой” гэж ярилаа. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн хугацаанд дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи)...

Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон...

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...