Tuesday, June 30, 2026

Аки башёг монгол бөхчүүд манлайлна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн Аки башё ирэх есдүгээр сарын 10-нд эхэлнэ. Аки башёгийн оноолт буюу банзүкэ өчигдөр гарчээ. Ирэх сарын башёг мэдээж цорын ганц их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэн барилдана. Тэрүнофүжигийн хувьд жилийн өмнө буюу өнгөрсөн 2022 оны есдүгээр сарын Аки башёг гэмтлийн улмаас дундаас нь орхисноос гурван башё дараалан өнжиж, өнгөрсөн тавдугаар сарын башёд түрүүлсэн юм. Харин долдугаар сарын башёг мөн дундаас нь орхисон. Тиймээс есдүгээр сард тэрбээр дахин түрүүлэх, улмаар 10-аас дээш түрүүлж дай ёкозүна болох зорилгодоо нэг алхам ойртохыг хичээх болно.

Гуравдугаар сарын башёд түрүүлж, улмаар тавдугаар сарын башёд 10-аас дээш даван озэки цол хүртсэн Киришиима Б.Лхагвасүрэн их аварга Тэрүнофүжигийн дараа эрэмбэлэгджээ. Тэрбээр долдугаар сард нурууны гэмтлийн улмаас тэмцээний дундаас орхисон ч эргэж барилдан зургаан даваатай өндөрлүүлсэн юм. Долдугаар сарын башёд түрүүлж озэки болсон Хоошорюү С.Бямбасүрэн озэки Такакэйшүгийн дараа баруун жигүүрийн дагуур магнайд бичигджээ. Ийнхүү Монголын гурван сүмоч Аки башёг манлайлан барилдах нь. Тамаваши Б.Мөнх-Оргил Аки башёд маэгаширагийн баруун жигүүрийн гуравт эрэмбэлэгдсэн байна. Дайшохо Ч.Шижирбаяр ирэх сарын башёд маэгаширагийн зүүн жигүүрийн 17-гоос босож барилдахаар болжээ.

Жюүрёо зиндааны баруун жигүүрийг Тамашохо Э.Энхманлай тэргүүлэх бол Митороюү Б.Төрболд жюүрёогийн баруун жигүүрийн гуравт, Ошома П.Дэлгэрбаяр зүүн жигүүрийн дөрөвт, Азүмарү С.Тодбилэг баруун жигүүрийн зургаад тус тус эрэмбэлэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...