Tuesday, June 30, 2026

Грек рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ

Date:

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсны уулзалт хийжээ. Энэ үеэр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Ингэснээр одоогоос 5 жилийн өмнөөс яригдсан Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж, алслагдсан хоёр орон агаарын тээврээр холбогдох дөт гарцтай боллоо. Агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдэж байна. Монгол Улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломж бүрдэж байна.

Хоёр тал Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтжээ. Ийнхүү манай улс 42 дахь улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...