Thursday, July 2, 2026

Ховд сум чиглэлийн 18 км замын бүтээн байгуулалт эхэллээ

Date:

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих баруун бүсийн босоо тэнхлэгийн A0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн 18.755 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.

Тус замын зураг төслийг 2020 онд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК боловсруулж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурвах удаа зарласны үр дүнд төслийн гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарсан юм. Замын технологийн хяналтыг “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК гүйцэтгэж, барилгын ажил энэ оны 11 дүгээр сард дуусна. Төслийн хүрээнд 18.755 км хатуу хучилттай авто зам, холбооны шилэн кабель хангаалах болон шилжүүлэх ажил, цахилгаан дамжуулах агаарын шугам зөөх ажил хийж, зам дагууд 2 байрлалд орц, гарц, 1 байрлалд уулзвар, 2 байрлалд зогсоолын талбай, 27 цэгт хоолой төлөвлөсөн байна.

Манай улс өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, 90 орчим сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон байна. Мөн Ховд аймгийн 17 сумаас хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон 14 дэх сум болох ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...