Wednesday, July 1, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн, Р.Жамъянтогтох нар түрүүлэх магадлал өндөр байна

Date:

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр болно. 14 өдрийн дараах байдлаар сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн 11 даваа гурван унаатайгаар башёг тэргүүлж байна. Мөн маэгаширагийн Хокотофүжи, мэагаширагийн 17 дахь бөх Хокоүхо нар 11 даваа, гурван унаатай байгаа юм. Энэ гурван бөхийн хэн унаагүй нь түрүүлнэ. Хоошорюү С.Бямбасүрэн Хокоүхотой өнөөдөр оноолт таарсан тул хэн давсан нь түрүүлэх өрсөлдөөнд орно. Өрсөлдөөнд орно гэдгийн учир нь маэгашира Хокотофүжи маэгаширагийн тэргүүн бөх Нишикигиг давчих юм бол эзэн хааны цомын төлөө Хоошорюу, Хокоүхо хоёрын хэн давсантай нь нэмэлт барилдаан хийнэ. Хокүтофүжи учраадаа унах юм бол Хоошорюү, Хокоүхо хоёрын хэн давсан нь шууд түрүүлэх нөхцөл үүсээд байна.

Хокүсэйхо таван даваа, есөн унаатай яваа бөгөөд тэрбээр энэ башёд 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлж чадаагүй тул ирэх башёд чансаа буурна. Чоёошома Г.Мөнхсайхан зургаан даваа, найман унаатай, мөн 50-аас дээш хувийн амжилт үзүүлж чадсангүй. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа, зургаан унаатай яваа юм. Тэрбээр энэ башёд маэгаширагийн долоод эрэмбэлэгдсэн. Есдүгээр сард эрэмбэ ахиж маэгаширагийн дээд хэсэгт орж ирэх боломжтой боллоо.

Энэ сард мэргэжлийн сүмогийн хоёр зиндаанд монгол бөх түрүүлэх магадлалтай болоод байгаа юм. Санданмэ зиндаанд барилдаж буй Асахакирюү Р.Жамъянтогтох өвдөг шороодолгүй долоо даваад байгаа юм. Уг зиндаанд Вакайкарюү мөн долоон даваатай яваа аж. Өнөөдөр хэрхэн барилдахаас шалтгаалан энэ хоёр бөхийн нэг нь түрүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...