Wednesday, July 1, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн башёг хошуучилж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё их аваргагүйгээр үргэлжилж байна. Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн өвдөгнийх нь бэртэл сэдэрсэн тул башёгийн дөрөв дэх өдрөөс цааш барилдах боломжгүй болсон. Тиймээс шинэхэн озэки Киришима Б.Лхагвасүрэн долдугаар сарын башёгийн хамгийн өндөр цолтон нь болоод байна. Тэрбээр мөн тэмцээн эхлэхээс өмнө бэртэл авч, башёгийн эхний хоёр өдөр барилдалгүй өнжсөн бөгөөд өнөөдөр учраагаа давснаар гурван даваа, дөрвөн унаатай болжээ.

Сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр давснаар найман даваа, нэг унаатайгаар башёг хошуучилж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр өвдөг шороодож зургаан даваа, гурван унаатай, Хокүсэйхо А.Даваанинж учраадаа унаснаар дөрвөн даваа, таван унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан учраадаа унаж таван даваа, дөрвөнунаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...