Tuesday, August 25, 2026

ОУХМ Б.Мөнхзаяа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Date:

Хөнгөн атлетикийн 25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос 16-нд Тайландын Бангкок хотод болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа 33:24.79 цагийн үзүүлэлтээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртжээ.

“Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд долоон удаа оролцож зургаад нь түрүүлж байсан юм. Тэрбээр Дорнод аймгийн уугуул багаад зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн артиллерийн дивизионы хангалт үйлчилгээний салааны няраваар ажилладаг, ахлагч цолтой алба хаагч юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн, даян дэлхийн...

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал...

32-ын тойрогт 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” нээгдлээ

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны...