Monday, June 9, 2025

Манай сэтгүүлчийн бүтээл шилдгээр шалгарлаа

Date:

Стандарт хэмжил зүйн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд   Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Стандарт, хэмжилзүйн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран стандарт,  хэмжил зүйн талаарх нийтлэл, нэвтрүүлгийн  уралдааныг сэтгүүлчдийн дунд зарласан юм. Монгол Улсад албан ёсоор мөрдөгдөж буй бүх төрлийн стандартыг иргэд, олон нийтэд мэдээлэх, түгээх, сурталчилан таниулах,  үйл ажиллагаандаа стандартыг хэрэгжүүлж эерэг өөрчөлтүүдийг бий болгож буй аж ахунй нэгжүүдийг алдаршуулах зорилготой тус уралдааны дүн энэ сарын 6-нд гарч, шагналын эздийг тодрууллаа.

Уралдаанд хэвлэл мэдээллийн 30 байгууллагын сэтгүүлчдийн 150 бүтээл иржээ.  Хэвлэмэл ба цахим нийтлэлийн төрөлд “Өдрийн сонин”-ы сэтгүүлч  П.Хашчулуун “Стандарт амьд явах баталгаа” бүтээлээрээ  тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт www,focusnews.mn сайтын ерөнхий редактор Г.Сонинбаярын “Дэлхийн хэлээр аз жаргал гэж бичье” бүтээл шалгарлаа. Тусгай байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Мягмаржаргалын “Стандартаа зарах биш таниулан сурталчилъя” бүтээл шалгарсан байна.

Телевизийн нэвтрүүлэг ба видео контентийн төрөлд МҮОНРТ-ийн сэтгүүлч  Х.Досан, найруулагч Д.Ганчимэг нарын “Хүнсний бүтээгдэхүүний  шошгоны стандарт”,  “ЕБС-ийн орчны аюулгүй байдал”, “Барилгын стандарт норм, орчны аюулгүй байдал”  цуврал бүтээл тэргүүн  байрт шалгарчээ. Polit.mn сайтын сэтгүүлч Д.Дарамбазар “Хогоо ангилж мөнгөө хэмнэе”  асуудал дэвшүүлсэн бүтээлээрээ дэд байр эзэлсэн бол  NTV телевизийн сэтгүүлч  Б.Батцэцэг “Тэгээс тэг” нэвтрүүлгээрээ тусгай байрт шалгарсан байна.

Радиогийн  төрөлд тэргүүн байр эзлэх бүтээл ирээгүй байна. “Дэлхийн монголчуудын MGL” радиогийн  сэтгүүлч, редактор Г.Ариунчулууны “Амьдрал юун дээр оршдог вэ? Алтан стандарт дээр шүү дээ” бүтээл дэд байрт , Л. Батцэцэг “Үдийн цайны стандарт” бүтээл тусгай байрт шалгарсан байна.

Түүнчлэн тус уралдааны тусгай байрт Erennews.mn сайтын сэтгүүлч Н.Элбэгжаргалын “Сурагчдын дотуур байрны бясаа зуун дамнан амьдарсаар байна”. Uzig.info сайтын сэтгүүлч С.Ичинхорлоогийн “Хүүхдийн ирээдүйг түгжсэн Монгол маягийн стандарт Үндсэн хуулийн дархлаатай хохирогч”, Newslife.mn сайтын сэтгүүлч Н.Уранзаяагийн “Стандартыг хамгаалагчид байгаарай” ,  Улс төрч.мн  сайтын редактор З.Батхуягийн  “Стандарт бус явган хүний зам дээр 70 настай эмээ бэртчихлээ. Одоо стандарт тогтооё. Хамтдаа”. “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн ХМОНХ-ийн сэтгүүлч М.Балжиннямын  “Хүнээ бодох нь буюу хүний нөөцийн стандарт хэрэгжүүлэхийн учир” бүтээлүүд тус тус шалгарсан байна.

А.Даваадулам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...