Wednesday, December 4, 2024

Боловсролын зээлийн сангийн Б.Гардид хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авчээ

Date:

Нийслэлийн прокурорын газраас БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гардийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд шүүхэд прокурорын ирүүлсэн санал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн яллагдагч Д.Гардид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргээ биелүүлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгост дайны бэлэн байдал зарлалаа

Өмнөд Солонгост хэдхэн цагийн өмнө дайны бэлэн байдал зарлажээ....

Хятадын үндэсний цөөнхийн 12 дахь наадам эхэллээ

БНХАУ-ын Хайнань мужийн Санъяа хотод Хятадын үндэсний цөөнхийн 12...

Парламентын мухар гудамж

Эхлээд хэдүүлээ нэг албан мэдээг анхааралтай уншицгаая. ...Засгийн газрын ээлжит...