Saturday, August 22, 2026

Гавьяат багш Б.Түмэн цэргийн шинжлэх ухааны доктор боллоо

Date:

Монгол Улсын Гавьяат багш, ҮБХИС-ийн хүндэт доктор, доктор, профессор хурандаа Дугаржав овогтой Батын Түмэн 2023 оны долдугаар сарын 06-ны өдөр Цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах эрдмийн зөвлөлд “Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүлэглэлээр хориглох операцад бэлтгэх, түүнийг явуулах асуудалд” сэдвээр Цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг амжилттай хамгаалжээ.

Түүний эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр Монгол Улсын Шинлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Цэргийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, хошууч генерал О.Үржин ажилласан байна. Цэргийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Б.Түмэн таны цаашдын эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...