Sunday, June 8, 2025

Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлт амжилттай болж өндөрлөлөө

Date:

Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд элсэлтийн журмын дагуу амжилттай зохион байгуулав. Элсэхийг хүсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор эрэмбэлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, бие бялдар, ур чадвар, сэтгэл зүйн сорил ярилцлагын шалгалтуудад хамруулан хяналтын тоонд багтаан элсүүллээ.

Элсэлтийн журамд заасан шалгуурыг хангасан болон шалгалтыг амжилттай өгч тэнцсэн элсэгчдэд чиглүүлэх сургалт, уулзалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Их сургуулийн Соёлын төвд зохион байгуулав.

Уулзалтад Их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газар, Хангалт, үйлчилгээний газар, Цэргийн албаны бэлэн байдлын газрын удирдлага болон мэргэжилтнүүд оролцож, шинээр элсэгчдэд сургалтын үйл ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, хоол, хувцас хангалт, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд шинээр элсэгчид болон эцэг эх, ар гэрийн төлөөлөл холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, санал хүсэлтээ илэрхийллээ.

Монголын ууган их сургуулиудын нэг болох 89 жилийн баялаг түүхтэй Дотоод хэргийн их сургуулийг сонгосон шинэхэн элсэгчдэдээ баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг “Улирал ба зохиолч” сэтгүүлд олголоо

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын...