Friday, July 3, 2026

“Дээлтэй Монгол” наадмыг 17 дахь жилдээ зохион байгуулна

Date:

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс”-тай хамтран “Дээлтэй Монгол” наадмыг долдугаар сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 17 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

“Дээлтэй Монгол” наадмын эхэнд монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсана. Энэ үеэр

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Шилдэг бүжгийн аяны оролцогч
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд шалгаруулах юм.

Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Циркийн үзүүлбэр, Монгол зан заншлыг харуулсан гэр хотхон, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт, дээлтэй диско зохион байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Антониу Гутерриш нэн даруй гал зогсоохыг шаардав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ОХУ Киевт...

Буриад зоны “Алтаргана” наадам эхэллээ

Буриад зон олны “Алтаргана” наадам өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Frontera Capital Group”-ийн төлөөлөгчидтэй уулзав

Байгалийн баялгийг санхүүгийн үнэ цэн болгох шинэ алхам “Чингис хаан...