Wednesday, July 1, 2026

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар уулзав

Date:

БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар хоёр талын уулзалт хийв. Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаад баяртай байгаагаа талууд илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын 99 улсын иргэдэд цахим виз олгож байгаа бөгөөд уг жагсаалтад Вьетнам Улсыг хамруулсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглээд ирэх жилүүдэд харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар талууд санал солилцов.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан 2023 оны сүүлийн хагаст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийх төрийн айлчлал, мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2024 онд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлэх айлчлалд талууд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...