Friday, September 5, 2025

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэлээ

Date:

2023 оны зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дүгээр хурлын зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулжээ.

Онон-Балжийн БЦГ нь Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. Энэхүү газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц болон биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Тус газар нутгийг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр уг газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэхэд хамтран ажилласан БОАЖЯ-ны ТХГНБЗГ-ын хамт олон, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны хамт олон болон тус ажилд хувь нэмэр оруулсан бусад бүх байгууллага, хүмүүст ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс гүн талархал илэрхийлж байна.

Монгол Улс нь Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Увс нуурын ай сав газрыг 1996 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд тус тус бүртгүүлсэн. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Хил дамнасан шим мандлын нөөц газар болгон бүртгүүлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр...

Электрон тамхи нь цахилгаан барааны бүлэгт багтдаг, онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн гэжээ

Гаалийн ерөнхий газраас электрон тамхины талаар хэвлэлд гарсан мэдээлэлтэй...

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт болно

БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалт...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард...