Saturday, August 22, 2026

Заавал хийх дархлаажуулалтад гурван вирусийн эсрэг вакциныг нэмнэ

Date:

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Хуулийн төсөлд туссан гол өөрчлөлт нь 

  • А вируст гепатит,
  • пневмококк,
  • хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд нэмж тусгахаар зохицуулжээ. Эдгээр вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг заавал хийдэг болсноор элэгний халдварт өвчлөл, амьсгалын замаар дамжих уушигны халдварт өвчлөл, умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломж бүрдэх юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-т зааснаар Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга ордог.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...