Wednesday, July 1, 2026

“Д.Мөнхнаст багшийн 100 доллар” номын сайн нөхөр, уран уншигч сурагч шалгаруулах уралдаан зарлажээ

Date:

Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургуулийн биологийн багш Д.Мөнхнаст санаачлан өөрийн нэрэмжит “Номын сайн нөхөр-Тэргүүний уншигч сурагч” шалгаруулах уралдаан зарлажээ. “Д.Мөнхнаст багшийн 100 доллар” нэртэй энэхүү уралдаанд олон сурагч идэвхтэй оролцсон байна.

Өсвөр насны сурагчдыг номтой нөхөрлүүлж, ном унших, хэрэглэх дадал төлөвшүүлэх нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэ санаачилгыг нь 119 дүгээр сургуулийн захирал Я.Мөнх-Өлзий, сургуулийн номын санч Ч.Нямсүрэн, суралцагчдаа үргэлж дэмждэг багш Б.Батчимэг нар дэмжин хамтарч ажиллажээ.

Д.Мөнхнаст багш уралдаанаа дүгнэж, идэвхтэй оролцсон сурагчдад нэрэмжит шагналаа гардуулжээ. Тэрбээр “Дитижал ертөнцөөс хором ч атугай хөндийрч, ном унших, тэмдэглэл хөтлөх зэрэгт сэтгэл гаргаж, цагаа харамгүй зарцуулж бусдыгаа түүчээлсэн эрхэм сурагч Э. Ачиймаа нартаа талархаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Гэрэл зургийг Ц.Мөнхжаргал, Б.Батчимэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...