Wednesday, December 3, 2025

Ерөнхий сайд түгжрэлийг шийдэх “Холбоос зам”-ын бүтээн байгуулалтыг онцоллоо

Date:

Монгол Улсын хүн амын 50 хувь нь амьдардаг их хотын асуудлыг зөвхөн нийслэлд даатгаж, анхаарлын гадна орхисноос үлэмж хэмжээний асуудал ужгиран хуралдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлэхдээ онцоллоо. Тэрбээр “Газрын наймаа, төлөвлөлтгүй хотын золиос нь өнөөдрийн нийслэлчүүд болж байгаа нь бодит үнэн юм. Хүүхдийн талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар олгосон үе үеийн албан тушаалтнуудыг Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгож, алдагдсан боломжийн өртгийг шүүхэд хандан нэхэмжлэх болно. Нийслэл хотод өнгөрсөн хугацаанд нийт 1213 км автозам тавьсан боловч дийлэнх нь хоорондоо холбогдоогүй мухар зам байна. Энэ нь зөвхөн тойргийн эрх ашигт нийцсэн нэгдсэн төлөвлөлтгүй хөрөнгө оруулалтын бас нэгэн сургамж юм” гэлээ.
Засгийн газраас эдгээр мухар замуудыг хооронд нь холбож, тойрог зам болгох “Холбоос зам”-ын хөрөнгө оруулалтын асуудлыг энэхүү тодотголоор шийдвэрлэж, Сэлбэ гол болон Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжийг нийслэл Улаанбаатар хотод олгоод байгаа.
Ерөнхий сайд “Нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод суурилж, олон улсын стандартад нийцсэн хүнд ээлтэй хот төлөвлөлтийг олон улсын мэргэжлийн багаар хийлгэж, Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын асуудалд бодлогоор анхаарч буй энэ цаг хугацаанд нийслэлийн удирдлагууд илүү санаачилгатай, шуурхай ажиллах шаардлагатай байна” хэмээн онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн...

Нийслэлийн хэмжээнд 2026 онд нийт 53.74 км авто зам шинээр тавина

Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.304 м2 явган зам...

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа....

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн...