Tuesday, March 31, 2026

“Талын салхи” олон улсын мото наадамд гадаадын 170 гаруй мото спорт сонирхогч оролцоно

Date:

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг 7 дахь жилдээ Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мотоцикл сонирхогчид хүрэлцэн ирж оролцох юм.

Мото наадамд оролцогчид 12 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд цуглаж,  16 цагт хөдлөн, “Сүхбаатарын талбай – Баруун 4 зам – Тэнгис кино театр – Сансарын туннель – Зүүн 4 зам – Сүхбаатарын талбай – 120 мянгат – Буянт-Ухаа тойрог – Чингисийн хүрээ цогцолбор” гэх маршрутаар нийт 28.2 км явна. Мото наадам Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу арга хэмжээ болно. Энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом гэх мэт олон сонирхолтой арга хэмжээ болно.

Оройн шоунд  A-Sound, Bulsara, The Compass, The Cloud, Goc, Morningstar, Vagabond, Galtman, Hopbeat, Funk X зэрэг хамтлаг, уран бүтээлчид болон Ginijn, Mrs M, Don dior, Limit king, Rookie, Wolfizm, Bekatrina, Gvnsor, Mara, 290, Monk, Youngsub, Hopbeat, Swaggy, Mendy, Anar зэрэг артистууд оролцож, уран бүтээлээ толилуулж, үдэш нь DJ шоу болно.

Талын салхи фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчид оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид, мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов

БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт Бээжин хотноо...

Володимир Зеленський: Төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцээ хийх хэрэгтэй

Украин улс ОХУ-тай хийх энхийн хэлэлцээнд нухацтай хандаж байгаа,...

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтын санал ирлээ

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд...

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын УИХ-ын...