Thursday, July 2, 2026

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралджээ

Date:

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийжээ. Тус хуралдаанаараа дараах дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд, Шинэ Хархорум хотын шинэ нисэх буудлын байршлын судалгаа, Шинэ Хархорум хот хүртэлх авто замын төлөвлөлтийн судалгаа, Шинэ Хархорум хотын эрчим хүчний хангамжийн төлөвлөлтийн судалгаа, Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн судалгаа концепцийг боловсруулах ажлын танилцуулга зэргийг хэлэлцжээ.

Хэлэлцсэн асуудлуудын хүрээнд Үндэсний хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн байна. Хуралдаанаас Улаанбаатар хот–Хархорум болон Улаанбаатар хот–Өгийн нуур чиглэлийн авто замын трасс, Элсэн тал орчимд шинэ онгоцны буудал байгуулах судалгааны байршил, “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 220кВ болон “Арвайхээр-Хархорин” чиглэлийн 110кВ-ын ЦДАШ-аар хангах хувилбарыг тус тус хэлэлцэн дэмжжээ. Мөн Шинэ Хархорум хотыг төлөвлөж, байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулахаар тогтсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хүнсний салбарын...

М.Сайнбаяр: Арилжаа нь зөвхөн мэргэжлийн хүний ажил биш, “Арилжааны арга барил” номыг судлахад болно

“Арилжааны арга барил” номын зохиогч, судлаач М.Сайнбаяр ярилцлаа.  -Таны сая...

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...