Tuesday, November 26, 2024

Цэрэг эрийн захидал 37 жилийн дараа эзэндээ очжээ

Date:

Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Нанзадын Болд нь 1985 онд гурван жилийн хугацаат цэргийн алба хаахаар татагдаж, өөрийн төрсөн дүү болох сумын дотуур байранд суудаг Эрдэнэдалай сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичиж байсан захиаг цэргийн гал зуух засварлах явцад барилгын хананаас олжээ. Уг захидал яагаад эзэндээ очилгүй цэргийн ангийн гал тогооны байрны ханан завсар хадгалагдан үлдсэн нь сонирхолтой. Ингээд тус цэргийн ангийнхан захианы эзний эрэлд гарахад Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал Нанзадын Долгоржав мөн болж, захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, нулимс унаган ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан байна. Өдгөө захиа бичсэн ах Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх тунх аз жаргалтай амьдарч байгаа аж. Мөн захидлыг бичсэн цэрэг эр Н.Болдын охин Б.Адьяа Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаа юм байна.

ЦЭРГИЙН БИЧСЭН ЗАХИДЛЫГ СИЙРҮҮЛЭВ

Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА

1986 он 05 дугаар сарын 27

(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...