Saturday, August 22, 2026

“Шэньжөү-15”сансраас 20 гаруй кг туршилтын дээж авчирчээ

Date:

Хятадын сансрын станцын 2023 оны зургаадугаар сарын 4-нд газардсан “Шэньжөү-15” хөлгийн гишүүд сансрын шинжлэх ухааны туршилтын дөрөв дэх бүлэг дээжийг авчирч, “Дунфэн” газардах талбай хариуцсан газар Хятадын ШУА-ийн сансрын хэрэглээний системд хүлээлгэн өгчээ.

Энэ сарын 4-ний 14 цагт туршилтын дээжийн зарим хэсгийг Бээжин дэх Хятадын ШУА-ийн Сансрын хэрэглээний төсөл хийгээд технологийн төвд хүргэсэн байна. Эрдэмтэд буух бүхээгт авчирсан дээжийн үндсэн байдалд шалгалт хийж, нарийвчилсан судалгаа хийлгэхээр туршилтын эрдэмтдэд өгчээ.

Сансрын хэрэглээний систем нь “Шэньжөү-15” сансрын хөлгийн буух бүхээгт шинжлэх ухааны 15 төслийн туршилтын дээжийг авчирсан юм. Үүнд эс, дугуй хорхой, арабидопсис ургамал, тутарга зэрэг туршилтын дээж, түүнчлэн олон төрлийн хайлш, хэт улаан туяа мэдрэгч материал, аморф нимгэн хальс зэрэг материалын туршилтын дээж зэрэг болох 20 гаруй кг  дээж ирсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...