Sunday, November 24, 2024

МАН бүлэг УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ

Date:

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг хэлэлцжээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Одоо хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөгөө гарч байна.

Нэгдүгээрт,  УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургаадугаар сарын 23-ны өдрөөс өмнө батлах учиртай. Иймд хуулийн төслийг хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэж үзлээ. Хоёрдугаарт,  Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад зайлшгүй хэлэлцэх хуулиуд бий. Дээрх хоёр хуулийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг өрнүүлж, батлахаар бүлгийн хурлаар тохирлоо.

Гуравдугаарт,  Боловсролын багц хуулийн хэлэлцэх эсэхийг нь УИХ хэлэлцэж дэмжсэн ч Засгийн газрын зарим гишүүний зүгээс хэд хэдэн чухал асуудлыг хөндөж, хэлэлцэх эсэхийг хойшлуулсан. Ийм л Боловсролын багц хуулийн төслийг БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн.

Дөрөвдүгээрт, Нийгэмд хүлээгдэж буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой Төсвийн тодотгол хийнэ. Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаж батлахаар тогтлоо. Засгийн газраас лхагва гарагт Төсвийн тодотголыг өргөн барина. Ингэснээр пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Дээрх таван томоохон хуулийн төслүүд нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа тул эхний ээлжинд хэлэлцэхээр тогтлоо.

Мөн Засгийн газрын зүгээс Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийг Гэр бүлийн тухай хуультай уялдуулан хэлэлцэх, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүжилтээр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах ажил БШУЯ-ны харьяанд  ихээхэн удааширч байгаа учир тус асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ажиллах, эргээд бүлгийн хуралд мэдээллэх чиглэлийг өглөө” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...