Saturday, August 22, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилна

Date:

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ.

Гэгээн ширээт улс буюу Ромын католик шашны тэргүүн пап Франциск өнгөрсөн хоёрдугаар сард анх удаагаа Монгол Улсад айлчлах бодолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн тэрбээр дөрөвдүгээр сарын эхээр Ватиканд өөрийнх нь гадаад аяллыг хариуцдаг Италийн агаарын тээврийн компанийн ажилтнуудтай уулзахдаа энэ талаар дахин мэдэгдсэн байна. “Хэрвээ бурхан болгоовол би хоёр долоо хоногийн хугацаатай 41 дэх мөргөлийн аяллаа Унгараас эхэлнэ. Дараа нь Марсель, дараа нь Монголд очих болно” гэж пап хэлснийг Ватиканы хэвлэлийн алба мэдээлжээ.

Ромын католик шашны тэргүүнүүд өмнө нь Монгол Улсад айлчилж байгаагүй юм. Ватиканы сайтад мэдээлснээр Монгол Улсад одоо 1,300 орчим католик шашинтан байдаг гэнэ. Ромын пап 1922 онд анх Монголд элчээ томилж байсан ч коммунист засаглалын дарамт шахалтын улмаас үйл ажиллагаагаа явуулж чадалгүй 1992 он хүрсэн тухай бас мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...