Saturday, July 26, 2025

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хүүдээ Тэмүжин гэдэг нэр өгчээ

Date:

Японы сүмогийн зуны тэмцээн монгол бөхчүүдэд ээлтэй байв. Ялангуяа дээд зиндаанд монгол залуус хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм. Энэ удаад ёкозүна Тэрүнофүжи зодоглосноор онцлогтой. Аварга зүгээр нэг зодоглосонгүй, тасархай түрүүллээ. Шижигнэсэн залуу заануудыг ойртуулсангүй, найм дахь түрүүгээ авах нь тэр. Гэмтлийн улмаас гурван тэмцээн бүрэн өнжсөн ёкозүна эргэж ирсэн башёдоо түрүүлсэн тохиолдол сүмогийн түүхэнд гуравхан удаа болж байжээ. Ирэх долоодугаар сард нэг ёкозүна, хоёр озэкитэй тун сонирхолтой башё биднийг хүлээж байна. Бэртлээсээ эргэн ирж түрүүлсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Башё эхэлсэний дараа би өөртөө энэ 15 өдөр бүхнээ дайчилна гэж амалсан. Үр дүнгийн хажуугаар би эцсээ хүртэл шийдэмгий байхыг хүссэн. Амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэхийн тулд хагалгаа хийлгэсэн. Аль болох хурдан эргэн ирж, дэвжээн дээр өөрийн сүмогоо үзүүлэхийг зорьсон. Энэ бодол өдөр бүр миний толгойд байлаа” гэжээ. Тэрбээр ярилцлагаа үргэлжлүүлэхдээ “Башё амжилттай сайхан өндөрлөлөө. Сонирхолтой сайхан 15 хоног байлаа. Би ямар ч байсан 15 хоног барилдана гэж бэлтгэлээ хийж байсан, зорилгодоо ч хүрлээ. Ганц өдрийг ч гэсэн дэмий өнгөрөөхгүй гэж бэлтгэлээ хийн, хичээж зүтгэсний ач тус гарав. Түрүүлэх, түрүүлэхгүйдээ гол нь биш, харж байгаа хүмүүст хичээн зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм байна гэсэн бодол төрүүлж чадсан бол сайхан хэрэг. Өнгөрсөн оны  арваннэгдүгээр сард хүүтэй болсон. Хүүдээ Чингис хааны багын Тэмүжин нэрийг өгсөн. Аав болсны дараах анхны минь түрүү. Их баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

Тэгвэл Ёкозүнагийн зөвлөл хуралдсаны дараа тэргүүн Ямаүчи Масаюки сэтгүүлчдэд ярихдаа “Тэрүнофүжи ёкозүна хүний үүргээ маш сайн биелүүллээ. Аварга хүн ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харууллаа. Тэрүнофүжи бол бүх бөхчүүдийн толь гэж хэлэхэд болно. Бүгд түүнээс үлгэр дуурайл аваасай. Гэмтэл нь бүрэн эдгэрээгүй ч цолоо хамгаалж чадсаныг нь бид үнэлсэн. Ирэх башёд эрүүл энх зодоглож, Тэрүнофүжи жинхэнэ гялалзана гэж найдаж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад...

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих”...

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын...

Иргэдийг залилсаар яваа Д.Ангар, Д.Чинзориг нарт хууль үйлчилдэг үү

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга,...