Saturday, April 5, 2025

Тэрүнофүжи, Кирибаяма нар башёг тэргүүлж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн нацү башёгийн 13 дахь өдрийн дараах байдлаар их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн нар башёг тэргүүлж байна. Тэрүнофүжи өнөөдөр башёг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан маэгаширагийн 14 дэх бөх Асаноямаг давж 12 даваа, нэг унаатайгаар башёг ганцаар тэргүүлж байна. Кирибаяма өнөөдөр нутгийн дүү Хокүсэйхо А.Даваанинжаар даваагаа ахиулж 11 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Хокүсэйхогийн хувьд сүүлийн хоёр өдөр нутаг нэгт сэкивакэ цолтнуудтай оноолт тааран хоёуланд нь өвдөг шороодлоо.

Өнөөдөр сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн ээлжит даваагаа авснаар есөн даваа дөрвөн унаатай болжээ. Тамаваши Б.Мөнх-Оргил учраагаа давснаар долоон даваа, зургаан унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Чоёошома Г.Мөнхсайхан учраагаа давснаар мөн долоон даваа, зургаан унаатай болжээ. Манай хоёр бөх үлдсэн хоёр өдрийн аль нэгэнд давахад 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлнэ. маэгаширагийн 14 дэх бөх Миторюү Б.Төрболд өнөөдөр өвдөг шороодсоноор дөрвөн даваа, есөн унаатай болж, долдугаар сарын башёд жюүрёо зиндаанд эргэн буух нь тодорхой болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...