Friday, November 22, 2024

Дундговийнхон Сү.Батболдыг дахин сонгохгүй гэжээ

Date:

Одоогоос яг жилийн өмнө МЭК социологийн судалгааны төвийнхөн УИХ-ын гишүүдийн дахин сонгогдох боломжтой эсэх талаар түүвэр судалгаа хийсэн байдаг. Уг судалгаагаар Дундговь аймгаас сонгогдсон гишүүн Сү.Батболдыг дуу хуурын өлгий нутгийнхан дахин сонгохгүй хэмээн дуу нэгтэй хариулж байв. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын олонхи буюу 58 хувь нь Сү.Батболдыг дахин сонгохгүй гэж хариулсан аж. Бүрэн эрхийн хугацаа нь талдаа ороод байхад бүтэлтэй ажил хийгээгүй гишүүнд ийм дүн тавих нь аргагүй.

Түүнээс хойш нэг жил тойроход дундговьчуудын сэтгэл сонгосон гишүүндээ дундуур хэвээр байгаа ажээ. 2020 оны сонгуулиар амласан томоохон ажлууд, тухайлбал намынхаа мөрийн хөтөлбөрт хүртэл тусгуулсан Мандальговь-Чойрын авто зам нь сураггүй. Аймгийн төв болон гурван суманд мах, сүү боловсруулах үйлдвэр барина гэсэн. Тэр нь ч бас дашийн шог гэгч болж.

Баахан залуусыг тэгж ч сургана, тэнд энд боловсрол эзэмшүүлнэ гээд байсан нь ч тэгсгээд л мартагдаж. За гэвэл ёогүй гүдэс шударга говийнхонд эрхэм гишүүний энэ зан эвэртэй туулай үзсэний дайтай хачирхал төрүүлэх нь мэдээж. Байшин барилга, зам харгуй тавихаас гадна хүний хөгжил гэдэг хөдөө нутагт чухал. Эрдэмтэй, чадалтай залуусыг дэмжиж, боловсрол, мэдлэг эзэмшихэд нь туслах талаар Ж.Наранцацралт, Р.Раш гээд Дундговиос сонгогдож байсан гишүүд зэгсэн сайн ажилладаг байв. Энэ талаар Дундговийнхон “Хэдэн залуусаа элгэндээ тэврэх нь халаг. Энийг нь ч ингэчихмээр, тэрийг нь ч тэгчихмээр гээд л санаа тавьдаг байсан даа” гээд нулимс цийлэгнүүлэн дурсах аж.

Одоо бол дундговьчууд хүнтэйгээ, малтайгаа, сум, аймагтайгаа мартагдаж, орхигджээ. Аймаг нь өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж байхад дарга, удирдлага, сонгогдсон гишүүд нь юу ч бодож явдаг юм. Хөдөөгийнхөн гэхдээ сонгуулийн амлалт энэ тэрийг нь шууд ил цагаан нэхээд улалзуулаад байхгүй ч дотроо нэг “Хэцсс, энэ ч дээ” гээд нэг л бодчихсон бол ёстой залуусын хэлдгээр “дуус дуус”. Сү.Батболд гишүүн хүүхдийн нүд хуурна гэдэг шиг л сонгогчдынхоо нүдийг хуурсаар гурван жилийг өнгөрүүлснийг дундговьчууд дуугүй харж, дотроо дүнгээ хэдийнэ тавьчихжээ. Өнгөрсөн жил тэдний 58 хувь нь Сү.Батболдыг сонгохгүй гэж хариулсан бол энэ жил түүнд бараг 100 хувь “No” гэх бололтой. Сонгууль дөхөхөөр тойргоо нялбайтал “усалж” байгаад гараад ирнэ гэж боддог гишүүд цаг өөр болсон гэдгийг ойлгохгүй л яваа хэрэг дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...