Tuesday, March 31, 2026

Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгоно

Date:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал өнөөдөр болжээ. Хурлаар салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Уг төлөвлөгөөнд, жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилт тусжээ. Орон нутгийн замд 64 пост байгаагаас 13 нь камерийн хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулна. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгаж, ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үр дүнтэй байна. Цаашид бүх постоо иж бүрэн камержуулах шаардлагатай байгааг зөвлөлийн хурлаар онцолжээ.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг сайжруулах, ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох, зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлууд тусгагдсан байна.

Анхдугаар хуралдааныг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга С.Бямбацогт үг хэлжээ. Тэрбэр “Сүүлийн таван жилд 25.000 орчим зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд нас барсан харамсалтай статистик байна. Бид энэ тоог бууруулж, зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй байна. Мөн салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэгийг зөв олгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг нь унших, тоо бодохтой адилхан чухал ач холбогдолтой. Тиймээс хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхлэн мэдлэг олгох чухал. Сургалтын хөтөлбөрийн агуулгадаа ойлгомжтой, цэгцтэй оруулж, үр дүн гаргах нь хэрэгтэй” гэдгийг онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Володимир Зеленський: Төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцээ хийх хэрэгтэй

Украин улс ОХУ-тай хийх энхийн хэлэлцээнд нухацтай хандаж байгаа,...

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтын санал ирлээ

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд...

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын УИХ-ын...

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга орон даяар эхэллээ

Засгийн газраас зохион байгуулж байгаа “Монгол хүн баялгийнхаа эзэн”...