Sunday, November 29, 2026

Кирибаяма Б.Лхагвасүрэн башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааг их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, маэгаширагийн баруун жигүүрийн 14 дэх бөх Асанояма нар 10 даваа, нэг унаатайгаар тэргүүлж байна. Тэдний араас сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн есөн даваа, хоёр унаатайгаар бичигдэж байна.

Тэрүнофүжи их аварга өнөөдөр нутаг нэгтэн сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэнтэй оноолт таарч барилдан кимэдаши мэхээр давсан юм. Хоошорюү өнөөдөр унаснаар долоон даваа, дөрвөн унаатай болоод байна. Тэрбээр үлдсэн өдрүүдэд нэг давбал 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлнэ.

50-иас ээш хувийн амжилтаа үзүүлээд байгаа Хокүсэйхо А.Даваанинж өнөөдөр сэкивакэ Вакоматохаруд өвдөг шороодон найман даваа, гурван унаатай болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...