Monday, November 25, 2024

Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

​Уулзалтад Oлон улсын тусгай олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Фергуссон, тус хорооны ТУЗ-ийн гишүүн Луйс Бэнгино Алфредо Галлегос Чирибога, бүсийн ерөнхийлөгч Фрийда М.Фунг, зүүн бүсийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Чау Ийжү Дэйсси нарын төлөөлөгчид оролцлоо. 

Тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Олон улсын тусгай олимпын хорооны санаачилгаар “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн эвсэл”-ийг үүсгэн байгуулж байгааг хэлэв. Монгол Улсын Засгийн газар энэхүү санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа хэллээ. Ерөнхий сайд “Дэлхийн тавцанд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, спортоор дамжуулан баяр баясал, эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгож, хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлж буй тусгай олимпын хөдөлгөөнийг өрнүүлэгч та бүхэнд онцгойлон талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг саадгүй авах, төрөөс тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамгийн гол нь хандлагаа бүх түвшинд өөрчлөхийн төлөө ажиллаж байна” гэв.

Дэлхийн тусгай олимпын зуны их наадам энэ оны зургадугаар сарын 17-25-нд  ХБНГУ-ын Берлин хотноо болно. Энэ наадамд 190 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдөнө. Монгол Улсаас тус наадамд волейбол, сагсан бөмбөг 3×3, хөлбөмбөг, бадминтон, бочи, жудо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис гэсэн есөн төрлөөр Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв , Хөвсгөл, Ховд аймгийн нийт 44 тамирчин оролцохоор бэлтгэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хорооноос олимпод оролцох баг тамирчдаа дэмжиж тус бүр 50 сая төгрөг, МИАТ компани  нислэгийн тийзний 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Зардалд шаардлагатай 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдад амжилт хүсэж,  батламж гардуулав. Oлон улсын тусгай олимпын хороо дөрвөн жил тутамд зуны болон өвлийн наадам зохион байгуулдаг, манай улс зуны хоёр наадам, өвлийн нэг наадамд 56 тамирчныг амжилттай оролцуулж 50 гаруй медаль авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...