Friday, May 15, 2026

Малын удмын сангийн үндэсний төвд 9,641 толгой мал, амьтан бүртгэлтэй байна

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймагт байрлах Малын удмын сангийн үндэсний төв, ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэн болон тус аймаг дахь “Улаанбаатар гурил ХК-д ажиллажээ.

Малын удмын сангийн үндэсний төв 2022 онд дотооддоо 22 мянган тун үр үйлдвэрлэж, гадаад улсаас 16 мянган тун үр импортолсон байна. Энэ жил 24 мянган тун үр үйлдвэрлэж, 1,000 тун үр импортлох юм. Богино хугацаанд өндөр ашиг шимтэй мал гарган авах, нэгэн жигд өнгөтэй 14,0-15,0 микрон нарийнтай ноолуур өгдөг ямаа олноор үйлдвэрлэх, дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх зэрэг төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.

2024 он гэхэд Монгол Улсад баталгаажсан 56 үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн стандарт, шаардлагад тэнцсэн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн үндэсний генийн санд бүрэн хадгалж дуусахаар төлөвлөжээ. Тус төвийн удирдлагууд “Малын үржүүлэг, биотехнологийн ололтыг ашиглан тооноос чанарт шилжиж бэлчээр нутгаа хамгаалах бүх нийтийн аян”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлэх санал гаргасан байна.

Мөн 2026 оноос өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэрт шилжүүлэхийн тулд Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Цөм сүргийн салбар нэгжийг бүх аймагт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...