Thursday, October 8, 2026

Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг чөлөөлжээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр захирамж гаргаж, Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцруулжээ.
Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгасан байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцуулсан байна. Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ.

Завхан аймгийн Засаг дарга асан Д.Түвшинжаргал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...