Thursday, July 2, 2026

Үр тарианы 100 гаруй, төмсний 5 сорт шинээр гаргаж авчээ

Date:

Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэн нь үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чимэглэл, техникийн болон тэжээлийн ургамлын:

Шинэ таримал, сорт бүтээх

Гадаадын таримал сорт нутагшуулах

Шинэ таримал, сорт тариалах технологи боловсруулах

Таримал ургамал бордох технологи

Элит үр, булцуу, суулгац үйлдвэрлэл

Таримлын генетик нөөцийг хамгаалах, баяжуулах

Таримал ургамлын биохими технологийн үнэлгээ

Хөрсний үржил шимийн төлөв байдал тогтоох, сэргээх

Хөрсний бичил биетний судалгаа, бордоо үйлдвэрлэл

Тариаланчдад сургалт, зөвөлгөө өгөх зэрэг үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг байна.

Тус хүрээлэн үр тарианы селекцийн судалгааны үр дүнд үр тарианы 100 гаруй шинэ сорт бүтээж, 20 орчим сорт нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Төмсний таван сорт шинээр гарган, 13 сорт нутагшуулж, 15 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулан үйлдвэрлэлд шилжүүлсэн. Шинэ сортын төмсний ургац улсын дунджаас 15-30 хувь илүү байна. Мөн хүнсний ногооны 68 сорт, жимс, жимсгэнийн 50 гаруй сортыг нутагшуулж, гоёл чимэглэлийн  5 сортыг тарималжуулсан нь үр дүнгээ өгчээ.

Тус хүрээлэн 25,000-30,000 сортын үрийг дунд хугацааны горимоор хадгалах хүчин чадалтай бөгөөд урт хугацаанд хадгалах төхөөрөмжид 10,000 сорт дээж хадгалж байна. Цаашид судалгааны суурь санхүүжилтыг тасралтгүй тогтмол олгодог байх, лаборатори, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах,  судлаачдын цалин, хангамж, орон сууцны нөхцөлийг сайжруулах зэргийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...