Saturday, May 16, 2026

ИНЕГ мэдэгдэл гаргажээ

Date:

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд арт шоу зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2023 оны тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “BUYANT-UKHAA AIR SHOW” зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус арга хэмжээг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас зарласан тендерийн дагуу “U Com” компани хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний үеэр иргэдэд согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл хүссэн албан бичгийг Иргэний нисэхийн Ерөнхий газарт 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн.

Иргэний нисэхийн Ерөнхий газрын зүгээс “ИНД139-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх буудалд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор согтууруулах төрлийн ундааг зарж, борлуулахгүй байх нь зүйтэй” гэсэн хариу албан бичгийг 2023 оны тавдугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагч байгууллагад хүргүүлсэн болно. Иймд “BUYANT-UKHAA AIR SHOW 2023” арга хэмжээний үеэр иргэдэд ямар ч төрлийн согтууруулах ундаа худалдан борлуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...