Friday, November 22, 2024

Залруулга: ЭТТ нүүрс ачилтын тендерээс 4.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийсэн

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээний хороо нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЭТТХК/202302003 дугаартай “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлан шалгаруулалтыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад нээсэн. Тус тендерт Ти Ти Жи Ви Си Өү ХХК 47,801,366,920, Тэсүн майнинг ХХК 47,426,567,300, “Кэй Эй Рентал Сервис” ХХК  46,071,522,520 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо ирүүлсэн тендер тус бүрийн үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн хийж хуульд заасан бүх нөхцөлийг хангасан “Кэй Эй Рентал Сервис” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзсэн.  

Ингэхдээ дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн заалт болон холбогдох дагаж мөрдөх журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хэрэгжүүлж нүүрс ачилт гүйцэтгэх нэгж үнийг 1,675 төгрөгөөс хэтрүүлэхгүй үнийн санал ирүүлэхийг тендерт оролцогчдоос шаардан төсөвт өртгийн хэт хөөсрөлтөөс урьдчилан сэргийлснээр 4,7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг бий болгосон. Улмаар удаах үнийн санал ирүүлсэн компаниудаас 1,355,044,780 төгрөгөөс 1,729,844,400 төгрөгийн хооронд бага үнийн санал ирүүлсэн компанитай гэрээ байгуулсан.  

Тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа холбогдох хууль болон журмуудыг баримталдаг бөгөөд  хууль, журамд тусгаагүй зүйл заалтаар тендер шалгаруулалтыг үнэлэх боломжгүй юм. Төрийн захиргааны төв байгууллага болон хууль, хяналтын байгууллагаас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан эрх зүйн акт байхгүй тохиолдолд захиалагч байгууллага нь тус оролцогчийн тендерээс үндэслэлгүй татгалзах хууль зүйн болон ёс зүйн ямар нэгэн зохицуулалт байж болохгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...