Wednesday, November 27, 2024

Дундговийнхон Сү.Батболдоос “нүүр буруулчихжээ”

Date:

2020 оны УИХ-ын сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймагт яруу найрагч Г.Мөнхцэцэгийг дагуулан одтой давхиж, магнайдаа тоосгүй шахам түрүүлэн барианы зурхайд орж ирэн УИХ-ын гишүүний үнэмлэх өвөртөлсөн Сү.Батболд сонгуулийн өмнө “Дундговийг эгээлтэй л Азийн Дубай“ болгоно, хөгжүүлнэ гээд зөндөө юм “бурсан”. Тэгээд л гишүүний сэнтийд “заларсан”. “Ноён Сү”-гийн сонгуулийн амлалтаас  бүтсэн нь тун ховор.

Хамгийн түрүүнд хэрэгжүүлнэ гэсэн Говьсүмбэр-Дундговь-Арвайхээрийн хөндлөн чиглэлийн зам цаасан дээр үлдсэн. Дундговьчууд үүнд ихээхэн бухимдаж байна. Уул уурхайн машины тоосонд дарагдан, үгээ хэлж, үсээ үгтээж яваа тэдний хувьд зам тавина гэдэг үг тэнгэрийн аврал шиг л сонсогдож, бараг үүний төлөө түүнийг сонгосон гэхэд хилсдэхгүй л байх. Сум бүрт барих “Мах, сүү боловсруулах үйлдвэр” сонгуулиас хойш сураг нь тасарч “дашийн шог” болсон.

Мань эрийн хувьд ирэх сонгуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу  жагсаалтанд орчихно гэсэн “цээж тооцоо” хийгээд Дундговиос “нүүр буруулж” яваа ч, Дундговийнхон өөрөөс нь “нүүр буруулчихсныг” тооцоогүй бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг ч сумаар ороогүй, сонгогчдоо мартсан түүний оронд “гишүүн” Б.Саранчимэг орон зайд нь “ханаа дугуйлчих” санаатай бэлэг сэлт тэврэн гүйж яваа. Нутгийнхан ч бас ам муугүй, Цагаан сараар өгсөн бэлгийг нь магтаж, энэ хүүхнийг сонгочихвол харин бидний төлөө зүтгэж мэднэ шүү хэмээн ярьцгааж эхэлжээ.

“Ноён Сү”-гийн хувьд  “жагсаалтад орох” магадлал тун бүрхэг, харин ч орвол олон нийтийн дунд нэр хүндээр тааруу түүнийг сонгохгүй гэж  МАН-ын удирдлагууд үзэж байгаа сурагтай. Тиймээс та тойргоос суудал авчир гэх магадлал өндөртэй. Нөгөө талаас тойрогт унагаж нэгмөсөн түүнээс салж авах сонирхол намын удирдлагын түвшинд бий. “Сү-тэн” өөрөө энэ бүхнийг тооцоолж байгаа ч өмнөх сонгуулиар ажиллуулсан хүмүүсдээ олигтой цалин хөлс өгөөгүй, орон нутгийнхаа мартсан нь Дундговьчуудыг  “нүүр буруулахад” хүргэжээ.

Нэг цаашаа эргэсэн говьчуудыг эргүүлэхэд ч хэцүү дээ. Захын хүн л Сү-гээс “нүүр буруулснаа” гайхаж байсныг сонсоход ирэх сонгууль ч “Ноён Сү”-гийн хувьд “шувтарсан цагаан бумба” болж мэдэхээр байна даа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт...

Хөгжим судлаач, доктор Ж.Энэбиш Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн...